Шууд Chart

“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард болно

2018-06-06 16:47:20

УИХ-ын даргын ивээл дор Монголын залуучуудын холбоо, УИХ-ын тамгын газар, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард болно.

Тус хурал нь оюутан, багш судаач, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.

Тус хуралд оюутан судлаач (Бакалаврын эрдмийн  зэргээр суралцаж буй), залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), эрдэмтэн судлаач (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой аж.

Оролцогчид эрдэм мэдлэг, боловсрол, эрүүл мэнд, мөргүншил (Соёл хүмүүжил), барилга, хот төлөвлөлт, зам тээвэр аялал жуулчлал, эрчим хүч, хөрөнгө санхүү, үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн есөн салбарыг хамарч, 81 сэдвийн хүрээнд явуулах гэнэ.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард болно  
Үзсэн: 2720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй