
Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос зохион байгуулж буй "Street dance-2018" гудамжны бүжгийн тэмцээн маргааш болно.
Гурван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний бүртгэл маргааш хүртэл Тусгаар тогтнолын ордны 203 тоотод явагдах аж.
Нэгдүгээр шалгаруулалт сошиалаар болох учир Монгол Улсын хаанаас ч онлайнаар бүртгүүлэн оролцох боломжтой гэнэ.
Харин хоёрдугаар шалгаруулалт буюу финалын шат Улаанбаатар хотод болох бөгөөд competing (тайзны үзүүлбэр), crew battle гэсэн хоёр үеэр үргэлжлэх юм байна.
Техникийн зөвлөгөөн маргааш 18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.
"Street dance-2018" гудамжны бүжгийн тэмцээн маргааш болно | ||
Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.