Шууд Chart

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн Ерөнхий ассамблейн чуулган боллоо

2018-06-07 14:12:49

Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 4-6-нд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн Ерөнхий ассамблейн 7 дугаар чуулган болж, Монгол Улсыг төлөөлөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын элчин зөвлөх Э.Есүхэй нар оролцлоо.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг 2003 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 32 дугаарчуулганаар баталж, Монгол Улс 2005 оны зургадугаар сарын 29-нд нэгдэн орсон билээ. Тэгвэл энэ оныхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар тус конвенцид 177 орон нэгдээд байна. Энэхүү конвенцийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсад ажиллах чадамжтай үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж, цаашид олон улсын түвшинд ажиллах боломжтой боллоо. Мөн соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт сайжирч байгаа юм. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 14 өв бүртгэгдсэн байдаг. Тодруулбал,

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад:

  • Монгол Тууль нь 2009 онд
  • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг 2009 онд
  • Монгол ардын бүжгийн урлаг - Бий биелгээ 2009 онд
  • Ингэнд ботго авахуулах зан үйл 2013 онд
  • Уул овоо тахих монгол зан үйл 2017 онд тус тус бүртгэгдсэн. Харин

4.    Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга – Битүү амьсгаа 2011 онд

5.    Монгол уран бичлэг 2013 онд

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:

1.    Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг 2008 онд

2.    Монгол уртын дуу 2008 онд

3.    Монгол хөөмэйн урлаг 2010 онд

4.    Монгол наадам 2010 онд

5.    Бүргэдийн баяр буюу шувуучлахуй 2010 онд

6.    Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013 онд

7.    Шагайн харваа 2014 онд тус тус бүртгэгдсэн байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Засгийн газар хоорондын хороо нь 24 гишүүн улсаас бүрддэг бөгөөд конвенцийн оролцогч талууд хоёр жилд нэг удаа хуралддаг юм. Энэ удаагийн чуулганаар хорооны гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох, хороо нь конвенцийн зорилгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг дэмжин хяналт тавих, оролцогч талуудын тайланг хянаж, Ерөнхий ассамблейгаар хэлэлцүүлэх зэрэг ажлыг төлөвлөн явууллаа.


ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн Ерөнхий ассамблейн чуулган боллоо  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй