
“Харанга” хамтлагийн 30 жилийн ойг угтсан “Хайрла” тоглолт өнөөдөр, маргааш “Улаанбаатар паласе”-т болно.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат “Бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие иэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээсэн.
Өнөөдөр “Харанга” дэлдэнэ | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.