
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
2018 оны 06-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт: 22 хэм, 20 цагт: 18 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 10-ны 20 цагаас 06 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө сэрүүсч 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 13,14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 12-нд нутгийн зүүн хагаст,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.12-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.