Шууд Chart

Дэнни Роуз гэр бүлийнхнийгээ ОХУ-д ирж ДАШТ үзэхийг хоригложээ

2018-06-11 10:29:16

ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ.

Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарахвий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна.

"Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдохвий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна. Тэмцээнд бэлтгэж байгаа үед гэрийхэндээ санаа зовмооргүй байна” гэж Д.Роуз ярьсан байна.

Тэрбээр 2012 онд Сербид тоглож байх үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байжээ.  

ДАШТ-ын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд бэлэн байгаагааа Орос амлажээ.

Гэсэн хэдий ч тэмцээний өмнө иймэрхүү тохиолдлууд гарсан талаар мэдээллэсэн хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард болсон нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас Францын тоглогчид руу хашгирснаас болж ФИФА Оросыг 30000 швейцарь франкаар торгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэнни Роуз гэр бүлийнхнийгээ ОХУ-д ирж ДАШТ үзэхийг хоригложээ  
Үзсэн: 1628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй