Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2018-06-12 16:02:23

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2018 оны 06-р сарын 11-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 29 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2018 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө  18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй