
Монгол хэлнээс Ъ, Ь, Й, Щ гэсэн дөрвөн үсгийг хасахаар боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тарж иргэдийг төөрөгдүүлж байна.
Энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодруулахад “Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард тогтоол гарч Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн 18 мянган үгтэй толийн ард хавсаргасан дүрмийг дагаж мөрдөнө гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу бид ажлын хэсэг байгуулж жил гаруйн хугацаанд Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсруулж дууссан. Ийнхүү бид Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулга хийсэн. Гэхдээ биднийг ингэж танилцуулахаас хоёр цаг хэртэйгийн өмнө дээрх дөрвөн үсгийг хасах тухай олон нийтийн дунд нэлээн яриа өрнөсөн. Бид эдгээр үсгийг хасах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараагаагүй байсан. Хасах ч шаардлаггүй. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын үлдээсэн дүрмийг бид үргэлжлүүлэн мөрдөнө. Цаашид ч өөрчлөлт орохгүй” гэв.
Монгол хэлнээс Ъ, Ь, Й, Щ гэсэн дөрвөн үсгийг хасахгүй | ||
Үзсэн: 4384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.