
“The Voice of Mongolia” шоунд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдсэн билээ.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй аж.
Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг Монгол Улсын ардын жүжигчин Г.Хайдав гуай олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Харин А.Болормаа дуурийн дуулаач болох сонирхолгүй байсан учраас татгалзаж байжээ.
“The Voice of Mongolia” шоуны оролцогч А.Болормаа Г.Хайдав гуайн саналаас татгалзаж байжээ | ||
Үзсэн: 3528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.