
"Дэлхийн цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр" өнөөдөр тохиож байна. Монгол орны цөлжилтийн аюул, тулгамдсан асуудал, шийдлүүдийг эрэлхийлсэн байгаль орчны форум болно.
Манай улсын нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь ямар нэг байдлаар газрын доройтолд өртсөн гэх судалгаа бий. Говийн бүс нутаг элсэрхэг суурьтай учир цөлжилт тогтвортой байна. Харин зүүн, төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байгааг ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор н.Хауленбек ярилаа.
Манай улс 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх, нөхөн сэргээх үүрэг хүлээсэн. Иймээс үндэсний зорилтоо тодорхойлсон хөтөлбөр боловсруулж байна. Өнөөдрийн форумыг “Ногоон Ази” төрийн бус байгууллагаас санаачилжээ.
Зүүн болон төвийн аймгуудад цөлжилт эрчимтэй байна | ||
Үзсэн: 2130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.