
“Хааны эрэлд-2018” ажиллагаанд 26 улсын 1400 орчим цэргийн албан хаагч оролцоно. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус энхийг дэмжих ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бутан, Бангладеш, БНХАУ, БНСУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн албан хаагч оролцох юм. Энэ жилийн хээрийн сургуулилтад Бутаны Вант улс энхийг дэмжигч ажиглагчийн статустайгаар хамрагдаж, Катар улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байна. Сургалтаар НҮБ-ын цэргийн командлалаас санал болгосон ажиллагааны бүс нутаг дээр тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх үүргийг цэргийн албан хаагчдад заах юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн олон нийттэй харилцах тасгийн дарга, хошууч н.Ууганбаярын яриаг сонсгоё.
“Хааны эрэлд-2018” ажиллагаа өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.