
Малчид өөрсдөө бүлэг байгуулж, бэлчээр сэлгэж ашиглах журмыг боловсруулан айл саахалтаараа хамтран хэрэгжүүлж байна. Энэ аргыг үлгэр жишээч байдлаар хэрэгжүүлж байгаа сум бол Баянхонгор аймгийн Богд сум.
Говийн бүсэд хамаардаг сум учраас энд бэлчээрийн хүртээмжийн асуудал тулгардаг. Тус сумын гуравдугаар багийн 13 өрх хамтран бүлэг байгуулж өвөлжөөгөө хэрхэн хамгаалах, намар, хавартаа малаа хаашаа бэлчээх зэргээ тохиролцон сэлгэж бэлчээдэг болсон байна.
Мөн бүлгийн айл өрхүүд бүх малаа хонин сүрэгт шилжүүлснээр тооцон хонь тус бүрээс 1100 төгрөгийн хуримтлал бий болгожээ. Энэ нь өвөлжөө, хаваржааны усан хангамжаа сайжруулах, худаг усны арчилгаа, ган, зудын үед өвс, тэжээл бэлтгэх зэрэгт зориулсан эрсдлийн сан болсон байна. Та бүхэн Баянхонгор аймгийн Богд сумын малчин н.Буяннэмэхийн яриаг сонсоно уу.
Малчид бүлэг байгуулж, бэлчээр сэлгэж ашиглах журам боловсруулжээ | ||
Үзсэн: 2338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.