Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

2018-06-27 06:45:08

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 01-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй