
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 07 дугаар сарын 01-ний 20 цагаас 07 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө сэрүүсч 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө сэрүүсч 19-24 хэм, зүүн хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө сэрүүсч 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө сэрүүсч 19-21 хэм дулаан байна.
2018 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 5, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.