
Малчдаас авсан ноосоо зөвхөн угаагаад экспортлосон аж ахуйн нэгжүүд төрд урамшууллын мөнгийг буцааж өгөх журам үйлчилнэ. Энэ талаар Монголын ноос ноолуурын холбооноос мэдээлж байна.
Манай улс жилд дунджаар нийт 24 мянган тонн хонины ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрүүд хагас болон бүтэн боловсруулж гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм.
Засгийн газраас үндэсний үйлдвэрүүдээ дэмжих үүднээс энэ жилээс эхлэн самнах, ээрэх, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд тушаасан ноосонд нь урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Та бүхэнд Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал н.Эрдэнэбатын яриаг сонсгоё.
Эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд тушаасан ноосонд нь урамшуулал олгоно | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.