Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнөөдөр дэлхийн “Үл мэдэгдэх нисдэг биетийн өдөр” тохиож байна

2018-07-02 11:08:20
Error loading player: No playable sources found

Долоодугаар сарын 2-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

-Өнөөдөр дэлхийн “Үл мэдэгдэх нисдэг биетийн өдөр” тохиож байна. 1947 оны энэ өдөр Америкийн Нью Мексико мужийн Розуэлл хотод үл мэдэгдэх нисдэг биет сүйрсэн юм. Хэдийгээр харь гаригийн нисдэг биет унасан тухай баттай баримт нотолгоо байдаггүй ч жил бүрийн энэ өдөр Розуэлл хотод дэлхийн өнцөг булан бүрээс 200 мянга гаруй хүн ирж үл мэдэгдэх нисдэг биетийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр тус хотод сансар огторгуй, харь гаригийн тухай сэдвээр үзэсгэлэн, семинар, уулзалт  болдог байна.

-1853  оны энэ өдөр  Оросын цэргүүд Туркийн газар нутаг руу дайран орсноор Крымын дайн эхэлжээ.

-1881  оны энэ өдөр  АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жэймс Гарфийлд Вашингтон хотноо буудуулж шархдаж байжээ.

-1950 оны энэ өдөр  АНУ-ын цэргүүд Солонгосын хойгт иржээ.

-1976 оны энэ өдөр  Умард болон Өмнөд Вьетнам 20 жил үргэлжилсэн дайны дараагаар албан ёсоор нэгджээ.

-1986 оны энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Линдсэй Лохан мэндэлжээ.

-2013 оны энэ өдөр Индонез улсад 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсноор 42 хүн нас барж, 420 хүн гэмтжээ.

-2016 оны энэ өдөр Багдадын Каррада хотод болсон амиа золиослогчийн тэсрэх бөмбөгөнд 341 хүн амь үрэгджээ.


Өнөөдөр дэлхийн “Үл мэдэгдэх нисдэг биетийн өдөр” тохиож байна   
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй