Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2018-07-02 15:46:35

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 02-ны 20 цагаас 07 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 7-ноос ихэнх нутаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй