Шууд Chart

Шарилжийн төрлийн ургамлыг зөв цагт нь зөв технологиор хадаж авбал харшил үүсгэдэггүй

2018-07-05 11:37:40

Шарилжийн төрлийн ургамлыг зөв цагт нь зөв технологиор хадаж авбал харшил үүсгэдэггүй. Иргэд шарилжийг буруу зулгааснаас болж харшилтай болдог байна. 

Тус ургамлыг тоосонцроо гөвөхөөс өмнө хоёр үе шаттайгаар хадаж авах хэрэгтэй. Эхний удаа зургаадугаар сарын сүүлээс долоодугаар сарын эхний 10 хоногт багтаан хадах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ үед шарилжны өндөр 30-60 см болсон байдаг. Үндсээр нь зулгаалгүй богиносгож хадвал шарилж цэцэглэлгүй ургадаг. Шарилжийг зохистой хэмжээнд хадаж ургуулбал ногоон байгууламжийг дэмжихээс гадна тухайн хөрсөнд ургаж байгаа бусад төрлийн ургамал цэцгийг ургахад нь дэмжлэг болдог байна.

Шарилжийн төрлийн 100 гаруй зүйлийн ургамал манай улсад ургадгаас өвчин үүсгэдэг 10 гаруй төрөл нь нийслэлд ургадаг. Манай нийт хүн амын хоёр орчим хувь нь шарилжийн төрлийн ургамлаас шалтгаалсан харшлын өвчтэй байгаа юм. Харшил судлалын төвийн эрхлэгч н.Сангидоржийн ярианд анхаарлаа хандуулъя.


Шарилжийн төрлийн ургамлыг зөв цагт нь зөв технологиор хадаж авбал харшил үүсгэдэггүй   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй