Шууд Chart

“Нөхөн олговрын санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл”-д хамрагдах боломжтой

2018-07-05 12:04:30

Наад зах нь хоёр жил тогтвортой ажилласан, бүтээгдэхүүнээ экспортод гаргах төлөвлөгөөтэй аж ахуйн нэгж Дэлхийн банк, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж байгаа “Нөхөн олговрын санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл”-д хамрагдах боломжтой юм.

Тухайн аж ахуйн нэгжид тавигдах шаардлагаар татвараа байнга төлдөг, Монгол Улсад бүртгэлтэй, сүүлийн хоёр жилийн аль нэгэнд нь ашигтай ажилласан, санхүүгийн балансаараа 10 мянгаас 3 сая ам.долларын орлоготой байх ёстой юм. Үүнийг хангасан жижиг, дунд үйлдвэрүүд экспортын төлөвлөгөө, материалаа бүрдүүлээд Дэлхийн банканд хандаж нөхөн олговор авах хүсэлтийг гаргаж болох юм. Дэлхийн банкны Бизнес хөгжлийн шинжээч н.Дэлгэрмаагийн ярианд анхаарлаа хандуулна уу.


“Нөхөн олговрын санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл”-д хамрагдах боломжтой   
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй