Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан

2018-07-05 15:34:35

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07-р сарын 05-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11метр. 17 цагт: 27-29 хэм, 20 цагт: 24-26 хэм дулаан байна.


2018 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаас 07 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутгаар 2-7 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 28-33 хэм, бусад нутгаар  19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Дархадын хотгороор 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 23-28 хэм, бусад хэсгээр 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 20-25 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө сэрүүсч 21-23 хэм дулаан байна.


2018 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-8-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 9-10-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8,9-нд говь талын нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан   
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй