Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2018-07-06 15:48:32

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны 20 цагаас 07 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө   10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд    6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 15-20 хэм, Өдөртөө Дундговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 9-11 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар,   9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй