Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2018-07-08 15:25:38

Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар  бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 08-ны 20 цагаас 07 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, бусад нутгаар 7 -12 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд ихэнх нутгаар,11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 13-нд ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй