Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018-07-11 15:20:59
Error loading player: No playable sources found

2018 оны 7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин, үерийн түвшинг 35 см, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 25 см, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см даван тус тус үерлэж байна.

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух мөн гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй