
2018 оны долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж, Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн гол үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинд дөхөн тус тус хүчтэй үерлэж байна.
Долдугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэнэ. Иймд дээрх голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.