Шууд Chart

Усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018-07-14 15:39:26

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсэг, маргааш өдөр Хэнтий аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн зүүн хэсэг болон Улаанбаатар хот орчмоор ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Иргэд, аялагчдын анхааралд: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 07-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт: 27 хэм, 20 цагт: 23 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 27 хэм дулаан, харьцангуй чийгшил 19 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2018 оны 07 дугаар сарын 14-ны 20 цагаас 07 дугаар сарын 15-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө сэрүүсч 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө сэрүүсч 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15хэм , өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй