Шууд Chart

Г.Алтанхүүгийн дүү талийгаач бүсгүйн эгчид эрүү үүсгэхийг хүсэв

2014-01-03 14:28:25

Найз охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн гэх 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа. Монголын шүүх эмнэлгийн дүгнэлт талийгаачийн үхэл гадны нөлөөгүй гэж гарсан тул Монгол улсын ерөнхийлөгч холбогдох албаны хүмүүсийг шударга ажиллах үүрэг өгч, дахин хяналт тавихыг шаардлага тавьсан. Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор   дахин задлан шинжилгээ хийж,  шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, Г.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ.  н.Болормаагийн хувьд талийгаач бүсгүйг хэд хэдэн хувийн эмнэлгээр дагуулж  явж, сүүлд ГССҮТ-д  хүргэж ирсэн нэгэн юм.  Харин сэжигтний дүү  Г.Бурмаа тус хэрэгтэй холбогдуулан мэдээллийн сайтууд болон ахыг нь "алуурчин" гэж хэлсэн хохирогчийн эгч Хандсүрэнд эрүү үүсгэн шалгаж өгнө үү гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ханджээ. ЧД-ийн дүүргийн цагдаагаас Г.Бурмаагийн гомдлын дагуу  иргэн Хандсүрэнг дуудаж байцаасан байна. Энэ талаар хүний эрх болон нийгмийн идэвхтэй иргэд санаа оноогоо цахим ертөнцөөр дэлгэж байна. Тухайлбал хүний эрхийн хуульч, тус хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй М.Ичинноров өөрийн цахим хуудастаа “Ийм хөгийн юм байх гэж... Үнэндээ бол санаа сэтгэл нь цочрон давчидсан хүмүүс үхлүүт хэвтэх хөөрхий дүүгээ хараад "Муу алуурчин дүүг минь ямар болгосныг та нар хараач" гэж хэлсэн байдаг. Харин ч тэгж хэлэх багадаа юу? Одоо харин ч цагдаа шүүхэд дуудан дарамтлах нь дутаа юу даа.” гэжээ.  
Амьдралд дөнгөж хөл тавьж, насаараа ханилах хүнээ сонгохдоо талийгаач бүсгүй аз жаргал, сайн сайхныг зөгнөн явсан бизээ. Ганц охиноо тулж түших хань ижлээ сонгосон тухайгаа хэлэхэд ээж, аав хоёр нь ч бүр илүү сайхныг төсөөлөн бодож байсан нь мэдээж. Харин цэцэг цэврүү шиг сайхан охиноо нүд хальтрам болтлоо зодуулж, тамлуулсныг харсан хамаатан садных нь сэтгэл зүрх хэр өвдсөнийг, хайртай ганц охиноо эцсийн удаа харж, үгийг нь сонсож амжаагүй ээж, аав хоёрт нь одоо хир ямар байгааг Г.Алтанхүүгийн гэр бүлийнхэн ойлгохыг ч хүсэхгүй байгаа бололтой. 

Гэхдээ төр засаг энэ хэргийг анхааралдаа авсан. Авснаа нотолсон. Тийм болохоор гэр бүлийн хүчирхийлэл хэмээх нэртэй энэ аймшигт “тахал” Г.Алтанхүүгийн хэргийг хэрхэн шийдснээр хэт даамжрах уу, эсвэл... гэдэг нь харагдана...

 

Г.Алтанхүүгийн дүү талийгаач бүсгүйн эгчид эрүү үүсгэхийг хүсэв   
Үзсэн: 3328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-02-05 02:06
бурмаа гэгчийг алуурчингаа өмгөөлсөнийх нь төлөө яллалвал шударга болно шүү.
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2014-01-28 16:41
hehehe emegtei hun gej yahiin argagui teneg turdug yum bna da huurhii. huluu delgevel doodhoosoo teneg, huguu chirvel nerneesee teneg humuus chine ene burmaa metiin huuhnuud shu de magadgui ter burmaag hen negen ni daramtand oruulbal ichih ch ugui bi emegtei hun namaig daramtallaa geed guih baih l da. estoi ineedtei yumaa uhaan muutai yum da huuhnuud ta nar he he he
210.209.146.xxx [210.209.146.xxx] 2014-01-14 10:08
Ter aluurching tsaashin ni haruulbal bolnoo tsaaziin huul manaid baih l heregtei baigaa ni haragdaj bgaa bizdee erenhiilegchee
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-01-06 10:52
Энэ малыг алсан хүн алуурчин биш болно
180.235.168.xxx [180.235.168.xxx] 2014-01-04 15:59
ichinnorov metiin khyvia bodson niigmiig tsochrooson khymyys ekh syrvaljgyi medeelleeree ard tymhiig ctressdyylj bna
94.122.93.xxx [94.122.93.xxx] 2014-01-04 05:51
yamar ıchegguı gıchıı ve oorııg nı tamlaj alval taarah yanhan bnda
94.122.93.xxx [94.122.93.xxx] 2014-01-04 05:49
altanhuug alval mongol ulsıın ırgen bur bayarlah bolno ter burmaagch gesen alval taarna uheeseeeeee
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2014-01-03 15:01
aluurchin gehgui uy geh ve. Aluurchin biz dee BURMAAAA tenegteech chi
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2014-01-03 14:54
Бурмаа гэгч эмэгтэйд хүнлэг сэтгэл лав алгаа. Өөрөө юу гэж яриад ахыгаа батлан даалтад гаргана гэж явлаа гэлээ. Гэтэл дүүгээ алдаад сэтгэлийн зовлонд унасан эгчийг нь бас эрүү үүсгэн шалгаж өгнө үү гэж яаж чадаж байнаа. Хүн зодож алсан гэж яригдаад байгаа ахыг нь ХЭН гэж нэрлэх болж байнаа Бурмаа та хариулаач.

Бидэнтэй нэгдээрэй