
"Монголчуудын соёлын ертөнц: Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно. Энэхүү хурлыг СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулах юм. Хурлаар “Монгол дахь соёл, урлаг судлал”-ын асуудлыг хөндөхөөс гадна Чингис судлалыг голчилж авч үзэх юм. Тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд Чингис хааны дүрийг хэрхэн өгүүлж байгааг ярилцах нь энэ хурлын нэг онцлог гэж СУИС-ийн захирал Э.Сонинтогос ярилаа.
“Мянганы хүн” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хааны дүрийг дэлхийн соёл судлаач, эрдэмтэд хэрхэн судалсан, судалж байгааг Монголынхоо судалгааны эргэлтэд оруулж ирэх нь өнөөдөр эхлэх “Монголчуудын соёлын ертөнц” эрдэм шинжилгээний хурлын үр дүн гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Э.Сонинтогос: Чингис хааны дүрийг цаашид тогтвортой судалж, салбар судалгаа болгоход анхаарна | ||
Үзсэн: 2801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.