
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Өнгөрсөн жил Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтлийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм. Тэгвэл энэ онд 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж байна.
Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон Хүрээ амаржих газар гэсэн 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах юм. Та бүхэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Зургаан эмнэлгийн гадна талбайг тохижуулж байна | ||
Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.