
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 30-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Энэ 7 хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна -
Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар бороо, 28-29нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-27-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23-нд ихэнх нутгаар, 25-26нд нутгийн баруун хагаст, 28-29нд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-27нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 27-28нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна, ялангуяа 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хална.
Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23, 27-нд нутгийн баруун хэсгээр, 24,28-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 27-28-нд ихэнх нутгаар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. 24,28,29-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 24-29 хэм дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-33 хэм хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28 нд ихэнх нутгаар, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-29 нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 23, 28-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм хүрч хална.
Энэ долоо хоногийн дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай байна | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.