Шууд Chart

Тусгай олимпийн зуны наадам Хөвсгөл аймагт болно

2018-07-24 11:01:14

Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусадтай адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн билээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын тусгай Олимпийн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “Хөгжилд хамтдаа” тусгай олимпийн зуны спортын наадмыг 2018 оны наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд "Урандөш" зусланд зохион байгуулах гэж байна.



Энэхүү наадам нь хөнгөн атлетик, ширээний теннис, жудо, агаарын теннис, хамтарсан багийн сагсан бөмбөг зэрэг спортын 5 төрлөөр явагдах бөгөөд Хөвсгөл аймгийн 23 сумаас нийт 100 гаруй оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцох юм. Спортын тэмцээнээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг нүд, шүд, амны хөндий эрүүл ахуй, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нар хийж, тамирчдад нэг бүрчлэн зөвлөгөө өгнө. Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж, гэр бүл хоорондоо туршлага хуваалцах боломжийг бүрдүүлнэ.

1968 онд үүсгэн байгуулагдсан Тусгай олимпийн хөдөлгөөн 50 жилийнхээ ойг энэ жил дэлхийн 170 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү 50 жилийн ойд МТОХ Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран Зуны спортын наадмыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна.

Дашрамд дурдахад, 2019 оны гуравдугаар сард Олон улсын Тусгай Олимпийн зуны наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох юм. Тус наадамд МТОХ-ны 28 тамирчин, дасгалжуулагч оролцох юм.


Тусгай олимпийн зуны наадам Хөвсгөл аймагт болно   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:49
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй