Шууд Chart

“Краби” баг А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулжээ

2014-01-03 18:07:25

Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин Алтанхуягийн Мөрөн эхний тоглолтоо ирэх 2 дугаар сарын 21 нд хийхээр боллоо. Тайландын 1-р лигийн Краби баг нь энэ жил олон легонир тоглогчид эгнээндээ нэгтгэсний нэг нь манай тамирчин А.Мөрөн юм.

Тэрээр Краби багтай гэрээ байгуулсанаар Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин болж цаашид манай улсын тамирчидыг олон улсын зах зээлд гарахад нэг томоохон гүүр болж байгаа юм.
 
Тэрээр энэ сарын 9 - ний өдөр Тайланд улсыг зорино. Түүний хүчин зүтгэх Краби баг нь гадаадаас авч байгаа тамирчидтай 1 жилийн гэрээ байгуулдаг. Харин А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулсан нь түүний ур чадварыг ихээр үнэлж байгаа хэрэг юм гэдгийг түүний менежер онцоллоо. 

“Краби” баг А.Мөрөнтэй хоёр жилийн гэрээ байгуулжээ  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй