Шууд Chart

2018 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2018-07-29 11:15:58

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 хэм, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 хэм, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 хэм буюу Баян-Өлгийн өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, сарын эцсээр хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Энэ сард Ховдын нутаг, Баян-Өлгий, Увс, Баянхонгорын өмнөд, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч,  гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 хэм, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 хэм дулаан буюу Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Энэ сард Булганы нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн зүүн хэсгээр хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэг ба гурав дугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 хэм дулаан буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар дундаж орчим байна.

Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 11-16 хэм,  бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 32-37 хэм хүрч халах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.


2018 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 2820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй