Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2018-08-08 15:12:12

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагаас 08 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй