
2018 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Таац, Онги, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-35 см нэмэгдэж, Орхон, Онги, Таац, Шаргалжуут, Шар-Усны гол, Байдраг, Хүдэр, Туул /Лүн/, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/, Ховд, Хархираа, Чигж , Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.