Шууд Chart

Агаарт лазерийн тусламжтайгаар цэнэглэгддэг нисэгчгүй төхөөрөмж бүтээхийг зорьж байна

2018-09-11 14:30:00

“DAPRA” буюу АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийвчилсан судалгааны төслийн байгууллага нисэгчгүйгээр нисдэг төхөөрөмжийг агаарт байхад нь лазерийн тусламжтайгаар цэнэглэдэг болгохыг зорьж байгаагаа мэдээллээ. Энэ хүрээнд туршилтын ажиллагаандаа “Silent Falcon” нэртэй нисэгчгүйгээр нисдэг төхөөрөмжийг ашиглажээ.

Нисдэг дроныг агаарт хөөргөхийн тулд багтаамж сайтай батарей, хүчин чадал өндөртэй мотор чухал ач холбогдолтой. Гол эх үүсвэр болох эрчим хүчийг байнгын ажиллагаатай байлгах нь энэ салбарын зохион бүтээгчдийн гол зорилго юм. Мөн алсаас хязгаарлагдмал орон зайнаас удирдах боломжийг улам нэмэгдүүлэх ч үүнд хамаатай. Тэгвэл энэ санааг нисдэг дронд нарны зайн хураагуурын төхөөрөмж болох тавцанг түшиглэн бүтээж, туршиж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, дроны дээд талын хэсэгт нарнаас эрчим хүчээ авч хуримтлуулах тавцанг суурилуулжээ. Энэ нь нартай бүхэл өдрийн турш газарт нэг ч буулт хийлгүйгээр нислэг хийх бололцоог олгоно гэж харж байгаа юм. Харин нөгөөтэйгүүр дроны доод хэсэгт мөн адил нарны зайн төхөөрөмжийг суулгажээ. Үүгээрээ лазерийн гэрлийг тусган хүлээн авагч зориулалтаар ашиглах юм. Энэ нь лазерийн гэрлийг газраас өгч, агаарт хөөрч байгаа дронд цахилгаан дамжуулах үүрэгтэй гэжээ.

"DARPA"-гийн инженерүүд энэ санаагаа туршилтаар хийж үзсэн байна. Туршилтаар "Silent Falcon” нэртэй нисэгчгүйгээр нисдэг төхөөрөмж лазерийн гэрлээр эрчим хүч дамжуулагчаас 10 км-ийн радиуст цахилгаан эрчим хүч хүлээн авч чаджээ. Гэхдээ бороотой, манантай, салхитай болон цастай үед лазерийн эрчим хүч дамжуулах үйл явц бага зэргийн доголдолтой тулгарах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь энэ технологийг улам сайжруулах ажил хийх хэрэгтэйг ойлгуулсан байна.

Туршилтаар 10 км-ийн радиуст тойрог замаар цахилгаан дамжуулсан. Шулуун болон холын зайд цахилгаан дамжуулах хүчин чадалтай эсэх дээр эргэлзэж байна. Гэхдээ үүнийг мөн туршиж үзэхээр ажиллаж байна гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаарт лазерийн тусламжтайгаар цэнэглэгддэг нисэгчгүй төхөөрөмж бүтээхийг зорьж байна   
Үзсэн: 2310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй