Шууд Chart

Хятадын Төв радио телевиз, "Өнөөдрийн Орос" агентлаг гэрээ байгуулав

2018-09-12 12:34:36

ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 11-ний өдөр болсон Хятадын Төв радио телевиз, "Өнөөдрийн Орос" олон улсын агентлагийн олон улсын стратегийн хамтын ажиллагааны гэрээнд Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, "Өнөөдрийн Орос" агентлагийн захирал Дмитрий Киселиов нарын гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар оролцлоо. 

Гэрээний дагуу, хоёр тал мэдээ мэдээлэл   солилцох, хамтран мэдээлэх, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах ажил   хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр талын хүмүүнлэг, эдийн засаг, спорт зэрэг   салбарын мэдээллийг ахиулж, мэдээ цацах хэмжээг нэмэгдүүлэн, хоёр ард түмний   ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэх юм.

Гэрээний дагуу, Хятадын Төв радио телевиз, "Өнөөдрийн Орос" агентлаг мэдээний апликейшн, нийгмийн сүлжээ, интернет зэрэг шинэ   салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Оросын хөдөлгөөнт хэвлэл мэдээллийн нэгдсэн индрийн “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшнг хамт байгуулах ажлыг нухацтай гүнзгийрүүлж, олон улсын тоймчдын ажлын хэсгийг хамт байгуулах ба “Хятад, Оросын онцлох мэдээ” апликейшнд тоймчийн брэнд булан гаргана. Мөн хоёр тал Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны   хэвлэл мэдээллийн ажлын зөвлөлийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх   болно. 

Хятадын Төв радио телевиз энэ оны 4 дүгээр сард байгуулагдсанаас хойш, "Өнөөдрийн Орос" агентлаг, ОХУ-ын үндэсний радио телевизийн ерөнхий компани, Орос сонин, RT телевиз, ТАСС агентлаг, Оросын Сибирийн хэвлэл   мэдээллийн корпорац зэрэг Оросын төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн   салбаруудтай олон давхаргын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм.


Хятадын Төв радио телевиз, "Өнөөдрийн Орос" агентлаг гэрээ байгуулав  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй