Шууд Chart

ОУХМ Э.Бэхбаяр, Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүллээ

2018-09-17 13:25:10

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд амжилттай оролцсон цагдаагийн байгууллагын тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Спортын наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан МУГТ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр, мөн наадмын урт бууны 10м эмэгтэй дасгалд хүрэл медаль хүртэж, буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд түрүүлсэн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.



Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.


ОУХМ Э.Бэхбаяр, Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.225.xxx] 2018-09-18 08:34
Хүч спорт хороо үнэхээр сөнөлөө дөө.Алдар,Хилчин,Сүлд,Аврагч бүгд л сайн ажиллаж байна энэБатмөнх хамаг хүмүүсээ тараасан харьцаа муутай ховоор ажилладаг,элдэв хэл амны байг сольдоггүй юм байхдаа,
Зочин [172.58.40.xxx] 2018-09-18 08:21
Bitgii huts uher
Зочин [66.181.160.xxx] 2018-09-17 23:16
nandikaa minii duu mundag shuu. ushuu olon amjilt gargaarai
ИИ [64.119.24.xxx] 2018-09-17 17:38
ОФИЦЕРИЙН ЦОЛ ОЛГОЖ МААНАГТАВ ДАА.

Бидэнтэй нэгдээрэй