Шууд Chart

Тарьсан ойгоо өмчлөн авч болно

2014-01-10 13:59:09

Сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн ажиллаж, амьдарч буй орчин тойрондоо мод тарьж, цэцэрлэгжүүлэх болсон. Өмчлөлийн болон эзэмшил газартаа өөрийн хөрөнгөөр мод тарьж, таримал ой бий болгосон иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хүсвэл түүнийгээ өмчилж авч болох нь.

 Өмчлүүлэх ой нь 0,5 га-гаас багагүй талбайд ойт хээрийн бүсэд 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас доошгүй мод тарьж, 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай модноос бүрдсэн цаашид ургаж, амьдрах чадвар бүхий таримал ой байна. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлсэн ой нь зөвхөн газрын гадарга дээр ургаж буй ой хамаарах бөгөөд түүний доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй аж.
 
Хэрвээ та өөрийн тарьж, ургуулсан ойгоо өмчилж авахыг  хүсвэл өмчлөхийг хүссэн өргөдөл, таримал ойн гэрэл зураг,  ойн ангийн /ойн ангигүй тохиолдолд байгаль хамгаалагч/ тодорхойлолт, газрын кадастрын зураг, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг харьяа аймаг, нийслэлийн Байгаль орчны газартаа жил бүрийн 7дугаар сарын 5-ны дотор  өгнө. Энэхүү баримт, материалыг Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар хянаж үзээд 8 дугаар сарын 5-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь таримал ойн материалуудыг өмчлүүлэх боломжтой эсэхийг тодорхойлон  тухайн сум, дүүргийн Засаг даргад 9 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ. Ийнхүү өмчлүүлэх болзол хангасан таримал ойн эздэд Сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, таримал ойг өмчлүүлсэн тухай гэрчилгээ олгоно.

Тарьсан ойгоо өмчлөн авч болно   
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-01-10 15:49
nice nice

Бидэнтэй нэгдээрэй