Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2018-10-04 11:24:27

Аравдугаар сарын 4-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

-Дэлхийн амьтан хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 1931 онд Италийн Флоренци хотноо  Байгаль хамгаалах хөдөлгөөний олон улсын хурлаас энэ шийдвэрийг гаргажээ.

-Өнөөдөр “Дэлхийн сансрын долоо хоног” эхэлж байна. Сансрын шинжлэх ухаан, техникийн хүний амьдралд үзүүлж байгаа хувь нэмрийг сурталчлах зорилготой юм.

-1957 оны энэ өдөр “Спутник-1” анхны хиймэл дагуулыг ЗХУ-ын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөжээ. Хөлгийн жин 83 кг, голч нь 58 см байсан юм. Дэлхийгээс 947 км-ийн зайтай нисч, сансарт 92 хоног ажиллан хэт халалтаас болж шатаж устсан байна.

-1582 оны энэ өдөр Ромын пап 13-р Григорий “Юлийн тоолол”-ыг шинэчлэн сайжруулжээ. Ингэснээр энэ өдрөөс Григорийн цаг тооллыг мөрдөж эхэлсэн байна. Нарны тоолол буюу аргын тооллыг эдүгээ дэлхийн ихэнх оронд хэрэглэж байна.

-1822 оны энэ өдөр АНУ-ын 19 дэх ерөнхийлөгч Ратерфорд Берчард Хейс мэндэлжээ. Огайо мужийн захирагчаар хоёр удаа сонгогдсон тэрбээр 1876 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсон юм. 


Энэ өдөр дэлхийн түүхэнд   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй