Шууд Chart

Дархан-Уул, Баянхонгор аймаг алт сорьцлох лабораторитой болно

2018-10-04 11:40:01

Энэ сарын 15-аас Дархан-Уул аймагт, 18-наас Баянхонгор аймагт алт сорьцлох лаборатори ажиллаж эхэлнэ. Алт олборлогч иргэд, аж ахуйн нэгж Төв банкинд алтаа тушаахын тулд заавал сорьцоор баталгаажуулсан байх шаардлагатай.

Төв банк энэ онд иргэд, аж ахуйн нэгжээс 22 тонн алт худалдан авахаар төлөвлөсөн байна. Төв банкнаас нэг грамм алт худалдан авах өчигдрийн ханш 99 мянга 159 төгрөг байна. 

Алтны сорьцыг баталгаажуулах лаборатори ганцхан Улаанбаатар хотод ажилладаг учраас Төв банкинд алт худалдахад хүндрэлтэй байжээ. Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагийн ярианд анхаарлаа хандуулъя. 


Дархан-Уул, Баянхонгор аймаг алт сорьцлох лабораторитой болно  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй