Шууд Chart

“Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлш худалдаанд гарч эхэллээ

2018-10-04 15:46:53

Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүхий нүүрсийг ирэх оны тавдугаар сараас нийслэлд худалдан борлуулахгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Улаанбаатар хотын 200 мянга гаруй гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах үйлдвэр байгуулсан юм.

Тус үйлдвэр түлшээ үйлдвэрлэн туршиж, худалдаалахад бэлэн болжээ. Тэгвэл сайжруулсан шахмал түлш ямар давуу талтай вэ. Энэ талаар “Таван толгой түлш” компанийн ахлах зөвлөх, доктор н.Бадамхатангаас тодрууллаа.

“Таван толгой түлш” компанийн дөрвөн кг сайжруулсан шахмал түлшийг зууханд шатаахад илчээ дунджаар долоон цаг барьдаг. Түүхий нүүрсийг бодвол хоёр дахин их илчтэй, бохирдлыг хоёр дахин бууруулах боломжтойг хэллээ.

Одоо дахин хоёр үйлдвэр шинээр барихаар ажиллаж байгааг мэдээлж байна. Он гараад Улаанбаатар хотын нийт гэр хорооллын айл өрхийн хэрэглээг бүрэн хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэлээ явуулах юм байна.

Үнийн хувьд 25 кг-ын шуудайгаар савласан шахмал түлш 3500 төгрөг буюу нэг тонн нь 140-150 мянган төгрөг байхаар худалдаалж эхэлжээ.  


“Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлш худалдаанд гарч эхэллээ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2018-10-04 16:03
хаана зарагдаад байна аа цэгүүд нь хааа бна зарлаач ээ

Бидэнтэй нэгдээрэй