
Энэ жилийн химийн салбарын Нобелийн шагналтнаар АНУ-ын эрдэмтэн Франсис Арнольд болон Жорж Смит, Британийн эрдэмтэн Грегори Уинтер нар эволюцид түшиглэсэн судалгааны бүтээлээрээ тодорлоо.
Тэд химийн молекулуудын хувьслыг судлахад онцгой ахиц дэвшил гаргажээ. Дарвины үзэл санаа, хувьслын хүчийг бүтээлийнхээ гол иш үндэс болгосон эдгээр эрдэмтэн, хүн төрөлхтөнд асуудал болж буй олон өвчнийг анагаахад тустай уургууд гаргаж авах арга замыг боловсруулсан байна.
Мөн Арнольд судлаачийн бүтээлийн ачаар олон янзын бодис, эм бэлдмэлийг илүү байгальд хоргүй аргаар гаргаж авахын зэрэгцээ био шатахуун үйлдвэрлэх боломж нээгдэж буй юм байна. Нобелийн хорооныхон эдгээр эрдэмтний нээлтийг “Эволюцид түшиглэсэн хувьсгал” хэмээн үнэлжээ.
Шагналын есөн сая кроны талыг АНУ-ын Калифорнийн Технологийн хүрээлэнгийн судлаач Фрэнсис Арнольд авах бол үлдсэн хагасыг АНУ-ын Миссурийн их сургуулийн Жорж Смит, Их Британийн Кембриж дэх Молекул Биологийн лабораторийн Грегори Уинтер нар хуваан авах юм байна. Франсис эрдэмтний тухайд энэ жилийн Нобелийн шагналтан болж байгаа хоёр дахь эмэгтэй болж байна.
Химийн салбарын Нобелийн шагналтан тодорлоо | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.