Шууд Chart

Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2018-10-05 17:26:39

Дансны хуулга, их, дээд сургуулийн тодорхойлолт, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Солонгос улсын Элчин сайдын яамнаас бичиг баримт хуурамчаар үйлдэн виз мэдүүлж байгааг шалгаж өгөхийг ЦЕГ-аас хүсчээ.

Мөрдөн шалгалтаар Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалыг шалгаж байна. Одоогоор 18 иргэн, аж ахуйн нэгж хуурамчаар виз мэдүүлэх материалыг үйлдсэн нь тогтоогджээ.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч н.Амарбат ярилаа. Солонгос улсын виз мэдүүлэхдээ, тус газрын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсан 10 байгууллагаас сонгон бичиг баримтаа өөрөө бүрдүүлж өгөх ёстойг санууллаа.


Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй