Шууд Chart

АНУ Оросын тагнуулын 7 ажилтанд ял тулгаж байна

2018-10-06 10:17:13

Оросын тагнуулууд Олон улсын байгууллагуудыг компьютерт халдаж, мэдээллүүдийг хулгайлах үйл ажиллагаа явуулсан хэмээн Америкийн хууль зүйн яамнаас үзэж байна.  Тэндээс гаргасан мэдэгдэлд "ОХУ-ын тагнуулын 7 ажилтан компьютерт халдах ажиллагаагаа 2014 оны 12 сарын үед эхэлж, энэ оны 5 сар хүртэл үргэлжлүүлсэн" гэжээ. Тодруулбал, Дэлхийн Допингийн эсрэг агентлаг Оросын засгийн газар допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж мэдэгдсэний дараа Оросын тагнуулын ажилтнууд, Америкийн Допингийн эсрэг агентлагийн компьютерын системүүдэд эхэлж халдсан гэсэн байна.

Мөн "тэдгээр 7 ажилтны 4 нь энэ жил Химийн зэвсгийг хязгаарлах олон улсын агентлагийн компьютерын сүлжээнд халдсан” тусяамнаас мэдээлжээ. Үүнээс гадна, "тагнуулуудын нэг нь 2014 онд Америкт төвтэй цөмийн эрчим хүчний Вестинхаус Электрик компанийн халдлагад оролцсон" хэмээн үзэж байгаа аж. 

Энд дурдаж байгаа 7 хүний 3 нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор цахим халдлага хийсэн гэх шалтгаанаар энэ оны 7 дугаар сард ял шийтгэл хүлээсэн юм. 


АНУ Оросын тагнуулын 7 ажилтанд ял тулгаж байна  
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй