Шууд Chart

Усны засаглалыг бэхжүүлэхэд усны нөөц болон хэрэглээг зөв үнэлэн гаргах хэрэгтэй

2018-10-09 12:39:34

Усны засаглалыг бэхжүүлэхэд усны нөөц болон хэрэглээг зөв үнэлэн гаргах хэрэгтэй байна гэж БОАЖЯ-ины Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Булган ярьж байна.

Яамнаас 2014 онд Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьж, тус банкнаас өмнө нь боловсруулсан аргачлалаар Монгол орны усны аюулгүй байдалд үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэжээ. Үнэлгээг 5 төрлөөр хийсэн байна.

Одоо үнэлгээнд тулгуурлан бодит ажлууд хийгдэх ёстой гэж тэрбээр хэллээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Усны засаглалыг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлээд байна. Төслийн албан ёсны уулзалт, зөвлөгөөн өнөөдөр болсон бөгөөд устай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцож байна.


Усны засаглалыг бэхжүүлэхэд усны нөөц болон хэрэглээг зөв үнэлэн гаргах хэрэгтэй  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй