Шууд Chart

Оросын тагнуул гэгчдийн жинхэнэ нэрийг зарлажээ

2018-10-10 10:55:46

Их Британийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Белингат сайт, “Сергей Скрипалыг хордуулахдаа Александр Петров нэрээр Британид ирсэн Оросын тагнуул нь 39 настай Александр Евгеневич Мишкин гэдэг хүн байсан” хэмээн Британийн Дэйли Телеграф сонин мэдээлсэн байна.

Өмнө нь Сергей Скрипалийн хэрэгт холбогдсон 2 хүний нэг болох Руслан Боширов гэгч нь Оросын гадаад тагнуулын ажилтан Анатолий Чепига байсан хэмээн Белингат мэдээлж байсан юм.

Харин энэ удаад, "Александр Петров нэрээр Британид нэвтэрсэн Александр Евгеневич Мишкин 1979 оны 7 дугаар сард Оросын Архангельск мужийн Лойга тосгонд мэндэлсэн, 2014 оны 9 дүгээр сар хүртэл гэрийн хаяг нь Москвад бүртгэлтэй байсан. Оросын гадаад тагнуулын агентлагийн төв Москва хотод байдаг" гэж мэдээлжээ.

Энэ мэдээллээр Мишкин гэгчийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй, гэхдээ 15 жил энэ албанд зүтгэснээр нь үзэхэд дэд хурандаа юм уу хурандаа байх магадлалтай гэсэн байна. Мөн, тэрээр Оросын цэргийн анагаах ухааны академид суралцаж байхдаа Оросын цэргийн гадаад тагнуулд сонгогдсоноос гадна, 2011-ээс 2018 оны хооронд Украин, Молдав зэрэг улсуудад Александр Петров нэрээр нэг бус удаа нэвтэрч байсан гэж Белингат мэдээлжээ. Одоогоор үүнд Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штабын үндсэн захиргаа дахь Оросын цэргийн гадаад тагнуулын агентлагийг хүмүүс одоо ч, ГРУ гэдэг товч нэрээр нэрлэдэг байна.


Оросын тагнуул гэгчдийн жинхэнэ нэрийг зарлажээ  
Үзсэн: 2735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Урвагч биш дүрвэгч [104.183.243.xxx] 2018-10-11 08:57
Оросод ийм ажил хийдэг байгаад амьд үлдэх хэцүү байхдаа. Муу юмандаа сайн улс. Одоо болтол Монголд нефт боловсруулах юм уу 5 цахилгаан станцыг бариулахгүй саад хийж дорнодын түүхий нефтийг хятадуудаар цаанаас нь ухуулж бна
Зочин [85.0.95.xxx] 2018-10-10 18:51
muusain urvagchid hend ni ch yne tsenegyi. torolh ulsdaa ch adgiin shaar. urvaj ochson gazraa ch adgiin shaar. orost bolson delhiin hol bombogiin temtseeniig boliulahiin tuld ene muu urvagch shaaraar saihan jyjig hiilee. delhiin ulsuud jyjgiig ni avch heleltselgyi orost ochij hol bombogiin togloltoo hiilee
зочин [202.21.127.xxx] 2018-10-10 14:39
Урвагчидийг устгах ёстой. Манай Баярцогт, Баяр, Сайханбилэг,Элбэгдорж мэтийн

Бидэнтэй нэгдээрэй