
Нобелийн 2018 оны Эдийн засгийн салбарын шагналыг Америкийн эдийн засагч Вильяам Нордхаус, Долл Ромер нар хүртлээ. Уур амьсгалын өөрчлөлт, технологийн шинэчлэлийг макро эдийн засгийн дүн шинжилгээнд тооцож ашигласнаар тэд Нобелийн эдийн засгийн шагналын шинэ эздээр тодорчээ.
Ингэснээр энэ удаагийн эдийн засгийн салбарын шагнал нь цаг уурын өөрчлөлтийн талаарх маргааныг анхаарлын төвд оруулж, тогтвортой хөгжлийг хэрхэн удаан хугацаанд дэмжих вэ гэсэн асуултад хариулахад тусалж байна хэмээн Шведийн эзэн хааны нэрэмжит шинжлэх ухааны академиас даваа гарагт мэдэгджээ.
Мөн “Зах зээлийн эдийн засаг байгаль цаг уур болон мэдлэгтэй хэрхэн харилцан уялддагийг тайлбарласан загвар бүтээснээр эрдэмтдийн нээлтүүд эдийн засгийн дүн шинжилгээний хамрах хүрээ эцсийн зорилгыг өргөжүүллээ хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Өнгөрөгч 2017 онд Нобелийн эдийн засгийн шагналыг Америкийн эдийн засагч Ричарт Талер хүртэж байжээ.
Нобелийн 2018 оны Эдийн засгийн салбарын шагналын эзэд тодорчээ | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.