Шууд Chart

Доналд Трамп: Би Кимд таалагдаж байгаа...

2018-10-10 11:50:42

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай дахин уулзахаар хэд хэдэн газрыг сонгон хэлэлцэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрээр мягмар гарагт энэ тухай сэтгүүлчдэд ярихдаа, Умардын удирдагч Ким-тэй таатай харилцаатай байгаа, “Би Кимд таалагдаж байгаа, Ким ч надад таалагдаж байгаа” гэсэн байна.

Мөн Доналд Трамп, “АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгост хийсэн айлчлалынхаа хүрээнд маш сайн яриа хэлэлцээ хийсэн, энэ ням гарагт Помпео, хоёр улсын дээд хэмжээний дараагийн уулзалтыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулах талаар ярилцахаар Ким Жон Ун-тай тохиролцсон” хэмээгээд, дараагийн уулзалт болох 3-аас 4-н газрыг сонгосон эдгээр газруудын талаар албаныхантайгаа хэлэлцэнэ, гэхдээ уулзалт ирэх 11 дүгээр сард явагдах АНУ-ын завсрын сонгуулийн дараа болох байх гэж мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед Доналд ТрампКим Жон Ун нарын дараагийн уулзалтыг зохион байгуулахад ахиц дэвшил гарч байгаа ч, хоёр улсын тэргүүнүүд дахин уулзахаас өмнө албаныхан цөмийн зэвсэглэлийг устгах зэрэг асуудлуудын талаарх ялгаатай ойлголтоо ойртуулах хэрэгтэй гэсэн санал шүүмж гарч байгаа юм.


Доналд Трамп: Би Кимд таалагдаж байгаа...  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй