Шууд Chart

Өнөөдөр Цаазаар авах ялыг халах дэлхийн өдөр

2018-10-10 14:15:21

Өнөөдөр Цаазаар авах ялыг халах дэлхийн өдөр. Уг өдрийг 2003 оны 10 дугаар сарын 10-ны энэ өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна. Улс орнуудад цаазаар авах ялыг хэрэглэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал нөлөөтэй гэж үздэг. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү хувь нь буюу 139 орон цаазаар авах ялыг хуулиараа халжээ.

Манай улс ч гэсэн 2009 оны 6 дугаар сараас хойш уучлал хүссэн цаазын ялтай хүн бүрийн ялыг 30 жилийн хорих ял болгон өөрчилсөн юм. Харин олон нийтийн дунд уг ялыг сэргээх шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Үүнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх, Ж.Амарсанаа ингэж хариуллаа.


Өнөөдөр Цаазаар авах ялыг халах дэлхийн өдөр  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй