Шууд Chart

НҮБ-ийн Хүүхдийн сан Йеменд үзүүлэх мөнгөн тусламжаа сэргээлээ

2018-10-10 14:32:18

НҮБ-ийн хүүхдийн сангаас, дайны хөл үймээнд өртсөн Йемен улсын хамгийн ядуу тарчиг хэсэгт үзүүлдэг зайлшгүй тусламж буюу Мөнгөн тусламжийн хөтөлбөрөө өнгөрөгч ням гарагт сэргээсэн байна. Өнгөрөгч 7 хоногт Йеменд хяналтаа тогтоогоод байгаа Хуйти бүлгийн шахалтаар НҮБ-ийн хүүхдийн сангаас энэ тусламжаа зогсоогоод байсан юм.

Үүнээс гадна, Йемен дэх босогчдын бүлэг хэрэгтэй хүмүүст нь биш зөвхөн өөрсдийн дэмжигчдэд НҮБ-ийн тусламжийг жинхэнэ тусламжийг шилжүүлж өгөөд байна гэсэн шүүмжлэлд удаа дараалан өртөөд байгаа.

Харин Йемений үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрчимтэй унаж, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байгаа энэ үед мөнгөн тусламжийг сэргээж байгаа нь энэ улсын ард иргэдийн хувьд зайлшгүй хэрэгтэй зүйл болж байна гэж хэвлэлүүд тайлбарлажээ. 2015 оны 3 дугаар сараас хойш Йеменд, тус улсын Хуйти бүлгийнхэн Ирантай нэгдэн Саудын араб тэргүүтэй эвслийн цэргийнхэнтэй байлдаж байгаа юм.


НҮБ-ийн Хүүхдийн сан Йеменд үзүүлэх мөнгөн тусламжаа сэргээлээ  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй